mn
English
中國
Русский
한국의
Português
Romanian
Český
Deutsch
Español
Français
Magyar nyelv
Italia
Polski
Ср̀бија
Български
Tiếng Việt
Ελλάδα
Türkçe
Монгол
ภาษาไทย
O'zbek
wellness-generation

Siberian Wellness – яруу тод амьдралыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан!

25 жил бид энэ ертөнцийг илүү сайхан болгохыг эрмэлзэж байна! Дэвшилтэт хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаас гадна манлайлагчид болохыг хичээж, бид өөрсдийн гүн ухааныг бий болгосон. Нийтлэг үнэт зүйлсээрээ нэгдэж, манай баг өсөн хөгжиж, Дэлхийн өнцөг булан бүрт өргөжин тэлж байна.

24
Азиас АНУ хүртэлхи тогтвортой бизнес эрхэлсэн жил
60+
манай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой улс орнууд
300+
эрүүл мэнд, гоо сайхан ба идэвхитэй амьдралд зориулсан онцгойд томъёонууд
50+
бүтээгдэхүүний шагнал
blot-left

Siberian Wellness – зүгээр нэг дэлхийд алдартай бренд биш юм. Бид бол спорт, гоо сайхан ба сонирхолтой, ухамсартай амьдралд дурласан үеийнхэн билээ. Нас ба оршин суух газар ямар ч хамаагүй! Хамгийн гол нь Хэрэглэгчид, Бизнес Хамтрагчид маань эрх чөлөө, байгальд ээлтэй хандах, байнгын өсөлт, өөрийгөө хөгжүүлэх нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг. Үүнийг л Wellness үеийнхэн гэдэг!

about-our-course

Тогтвортой хөгжлийг чиглэнэ!

Нийгмийн сайн сайхан байдал, байгальд хариуцлагатай хандах соёлыг бий болгох, технологи, эдийн засгаа хөгжүүлэх, хүмүүст илүү сайн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид энд, одоо өргөн хүрээнд ажиллах ёстой. <br><br>Тиймээс бид ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг: спорт, гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүсийг амжилтанд хүрэхэд нь тусалдаг.

world-print

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна

Үйлдвэрлэл: байгальд хохирол учруулахгүй чанар

bg1

Бид юуны түрүүнд хэрэглэгчиддээ санаа тавьдаг – манай бүтээгдэхүүнд сульфат, фталат, парабен ба бусад аюултай бодисууд агуулагдаагүй. Мөн бидэнд маш их хэрэгцээтэй идэвхитэй бодисыг өгсөн байгальд анхаарал хандуулах нь маш чухал билээ. <br><br>Манай үйлдвэрлэл Сибирийн зүрхэнд оршдог ба экологийн хамгийн цэвэр, орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Үйлдвэрлэлийн шугамууд нь байгалийн баялгийг зохистой ашиглах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор ус, агаарыг шүүх олон үе шаттай системээр тоноглогдсон.

bg-right iso GMP HACCP

Олон улсын стандартууд - бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг

340 мян.

сав баглаа боодол өдөрт - манай үйлдвэрлэлийн шугамын хүчин чадал

14+ мян. кв. м.

үйлдвэрлэлийн барилга байгууламжийн нийт талбай

Манай бүтээгдэхүүнээс та сульфат, фталат, парабен болон бусад аюултай бодисуудыг олохгүй - энэ бол бидний зарчим бөгөөд хэрэглэгчдэд тавих анхаарал халамж юм. Нэмж дурьдахад бидэнд маш их хэрэгцээтэй идэвхитэй бодисыг өгсөн байгальд анхаарал хандуулдаг: манай үйлдвэрлэлийн шугамууд олон үе шаттай ус, агаар шүүгч системээр тоноглогдсон байдаг. Манай инженерүүд хэлэхдээ: «амьсгалаа гаргах нь амьсгал авахаас илүү цэвэр» гэдэг.

Дэлхийн аль ч өнцөгт эрүүл бүтээгдэхүүнүүд

Манай гадаадын төлөөлөгчийн газар, логистикийн төвүүдийн ачаар Siberian Wellness-ийн бүтээгдэхүүнийг дэлхийн 60 гаруй орны Хэрэглэгчид худалдан авах боломжтой. SIBERIAN WELLNESS-ийн Дэлгүүрүүд 26 улсад нээлттэй бөгөөд бүх хүмүүст жинхэнэ Сибирьт хүрэх боломжийг олгож байна.

map

Спорт бидэнд урам зориг өгдөг!

Манай Компанийн анхаарлын төвд байгаа зүйл бол байгалийн гаралтай спортын шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, зориулалтын хоол тэжээлийг боловсруулах явдал юм. Siberian Wellness бол ОХУ-ын Олимпийн хорооны шинэчлэлийн салбар дахь албан ёсны хамтрагч. Түүнээс гадна бид сар бүр мянга мянган шинэ Хэрэглэгчдийг эрүүл амьдралын хэв маягт татан оролцуулж, идэвхитэй амьдралын хэв маягт дурлах галыг асааж байна. Спорт бол бидний бизнес ба амьдралын байнгын хамтрагч билээ!

olimp russia krasnoyarsk

Siberian Wellness – Дэлхийн өвлийн универсиадын «Хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнүүд» ангилалын ивээн тэтгэгч, мөн ОХУ-ын Олимпийн хорооны «Шинэчлэл» ангилалын хамтрагч.

Мэдлэг бол хамгийн гол үнэт зүйл!

Business School online тусгай төсөл нь маркетинг, анагаах ухаан ба бизнесийн чиглэлийн мэргэжилтнүүдийн зайны сургалтын курсууд юм. Энд хүн бүр орчин үеийн хүнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой: зар сурталчилгаа, PR, маркетингийн үндэс, эрүүл амьдралын хэв маяг, санхүүгийн боловсрол, XXI зууны бүтээгдэхүүний чиг хандлага.

«Чамайг Хүрээлж буй Ертөнц»: ирээдүй бидний гарт

Арван жилийн өмнө бид «Чамайг Хүрээлж буй Ертөнц» буяны санг байгуулсан бөгөөд энэ бол ургамал, амьтны гайхамшигтай ертөнцийг сэргээх, хамгаалах хөтөлбөрт хамрагдах бодит боломж юм. Дэлхийн зэрлэг ан амьтдын сантай (WWF) хамтран бид цоохор ирвэс (ирбис) болон ховор шувуудыг хамгаалдаг. «Байгаль нуур» буяны сантай хамтран дэлхийн хамгийн том нуурын экологийг судалж байна. Бид эмч, аврагч, ахмад настнууд ба нийгмийн хамгаалалгүй хүмүүсийг идэвхитэй дэмжиж байна.

world-around

Look, what we have already achieved and realized!

65+ сая ₽

цуглуулж буяны үйлст хандивласан

20+ мян.

ойн түймэрт нэрвэгдсэн нутаг дэвсгэрт хушны суулгац тарьсан

170

судалгаа шинжилгээ ба экологийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн