Wellness бизнес эрхлэгчдийн шудрага бизнес: олон улсын боломжууд, хариуцлагатай эко хандлага, эрүүл мэнд, спорт ба гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн шинэчлэгдсэн асар том үйлдвэрлэл
Бидний үнэт зүйлс сибирь нутгаас улбаатай: ёс заншлыг хүндэтгэж, шинжлэх ухааныг хөгжүүлж, байгаль эхээ хайрлаж, хамгаалдаг газар Siberian Wellness үндэс сууриа тавьсан билээ. Өнөө үед гоо сайхан, эрүүл мэнд ба спортын байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг, мөн манай брендийн онцгойд үнэртэнг дэлхийн 60+ улс орнуудад хэрэглэж байна. Энэ бүгдийг бүтээх үйл явц нь хүртэл олон улсын түвшинд гарсан: Siberian Wellness-ийн үйлдвэрлэлийн цогцолборууд ОХУ, Серби, Итали, Узбекистанд ажиллаж байгаа бөгөөд бид улам их хөгжсөөр байна. Дэлхийн өнцөг булан болгонд Siberian Wellness-ийн онцгойд үр дүнтэй бүтээгдэхүүнүүд ба бүс нутаг бүрт зориулан тусгайлан үйлдвэрлэдэг цуврал бүтээгдэхүүнүүдийг хүмүүст хүртээмжтэй байлгахыг Компани эрмэлздэг. Бүс нутаг бүрээс бид шинжлэх ухааны нээлтүүдийг ба тухайн орон нутгийн баялгийг авч та бүхэнд шинэчлэгдсэн шийдлүүдийг хүргэдэг, боломжуудын хүрээг тэлж, бид бүгдийн байгаль эхийг хайрлан хамгаалдаг билээ. Мөн бидний бахархах хамгийн чухал амжилт бол Бизнес Хамтрагчид ба хэдэн зуугаад мянган Хэрэглэгчдийн маань итгэл юм.
Нийгмийн сайн сайхан байдал, байгальд хариуцлагатай хандах соёлыг бий болгох, технологи, эдийн засгаа хөгжүүлэх, хүмүүст илүү сайн амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид энд, одоо өргөн хүрээнд ажиллах ёстой.
Тиймээс бид ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг: спорт, гоо сайхан, эрүүл мэндийг тэтгэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа сая сая хүмүүсийг амжилтанд хүрэхэд нь тусалдаг.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд
Тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний 6 чиглэл: эко үйлдвэрлэл, эко сав баглаа боодол, эко дэлгүүр, эко арга хэмжээ, экосистем ба уур амьсгал, эко боловсрол
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна
Мэдэж авахСибирь, Европ ба Азийн манай үйлдвэрлэлийн цогцолборууд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд дэлхийн 60 гаруй улс орнуудын Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнүүдийг тогтмол хүргэж байна.
Үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүйОлон улсын стандартууд - бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг
сав баглаа боодол өдөрт - манай үйлдвэрлэлийн шугамын хүчин чадал
үйлдвэрлэлийн барилга байгууламжийн нийт талбай
Манай бүтээгдэхүүнээс та сульфат, фталат, парабен болон бусад аюултай бодисуудыг олохгүй - энэ бол бидний зарчим бөгөөд хэрэглэгчдэд тавих анхаарал халамж юм. Нэмж дурьдахад бидэнд маш их хэрэгцээтэй идэвхитэй бодисыг өгсөн байгальд анхаарал хандуулдаг: манай үйлдвэрлэлийн шугамууд олон үе шаттай ус, агаар шүүгч системээр тоноглогдсон байдаг. Манай инженерүүд хэлэхдээ: «амьсгалаа гаргах нь амьсгал авахаас илүү цэвэр» гэдэг.
Манай гадаадын төлөөлөгчийн газар, логистикийн төвүүдийн ачаар Siberian Wellness-ийн бүтээгдэхүүнийг дэлхийн 60 гаруй улс орны Хэрэглэгчид худалдан авах боломжтой. SW-ийн дэлгүүрүүд 22 улс орнуудад нээгдсэн бөгөөд хүн болгонд жинхэнэ Сибирьт хүрэлцэх боломжийг олгодог.
Манай нийлүүлэгчид бол түүхий эд, биологийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэдэг орос болон гадаадын хамгийн том компаниуд байдаг. Бид зах зээлийн тэргүүлэгчдийн нэр хүнд, тогтвортой чанарт итгэж, Францаас Өмнөд Солонгос хүртэл, Германаас Япон хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа компаниудтай хамтран ажилладаг.
Бүх нийлүүлсэн бүтээгдэхүүнүүд нь олон улсын хатуу стандартын дагуу баталгаажсан бөгөөд манай үйлдвэрлэлийн лабораторид нэмэлт шалгалт хийдэг.
Манай Компанийн анхаарлын төвд байгаа зүйл бол байгалийн гаралтай спортын шинэчлэгдсэн бүтээгдэхүүн, зориулалтын хоол тэжээлийг боловсруулах явдал юм. Siberian Wellness бол ОХУ-ын Олимпийн хорооны шинэчлэлийн салбар дахь албан ёсны хамтрагч. Түүнээс гадна бид сар бүр мянга мянган шинэ Хэрэглэгчдийг эрүүл амьдралын хэв маягт татан оролцуулж, идэвхитэй амьдралын хэв маягт дурлах галыг асааж байна. Спорт бол бидний бизнес ба амьдралын байнгын хамтрагч билээ!
Siberian Wellness – Дэлхийн өвлийн универсиадын «Хүнсний баяжуулсан бүтээгдэхүүнүүд» ангилалын ивээн тэтгэгч, мөн ОХУ-ын Олимпийн хорооны «Шинэчлэл» ангилалын хамтрагч.
Business School online тусгай төсөл нь маркетинг, анагаах ухаан ба бизнесийн чиглэлийн мэргэжилтнүүдийн зайны сургалтын курсууд юм. Энд хүн бүр орчин үеийн хүнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмших боломжтой: зар сурталчилгаа, PR, маркетингийн үндэс, эрүүл амьдралын хэв маяг, санхүүгийн боловсрол, XXI зууны бүтээгдэхүүний чиг хандлага.
Сан гол гурван чиглэлээр ажилладаг:
– Байгаль ба амьтны ертөнц
– Шинжлэх ухаан ба эко боловсрол
– Сайн дурын үйл ажиллагаа
Бид экологийн акциудыг явуулж, экспедиц зохион байгуулдаг, Байгаль нуурыг судалж, хамгаалдаг, цасны ирвэс, гренландын халим, Байгаль нуурын далайн хав, идлэг шонхор ба талын бүргэд зэрэг ховор төрлийн амьтад, шувуудыг хамгаалдаг.
Итгэж болохуйц шилдэг шинжээчидтэй бид хамтран ажилладаг. Манай хамтрагчид бол буяны сангууд, дархан цаазат газрууд, сайн дурын, хууль хамгаалах ба олон нийтийн байгууллагууд юм.
Байгаль эхдээ анхаарал халамж тавих, байгалийн баялгийг хүндэтгэх нь Компанийн гол үнэт зүйлсийн нэг юм. Siberian Wellness-тэй хамт дэлхий ертөнцийг өөрчилье!p>
Бид юуг хэдийнэ эхлүүлж, хийж бүтээснийг хараарай!
Үзэх150сая рублийг
сайн үйлст зориулсан
1 сая +
модыг 100 га төслийн хүрээнд тарьсан
300
экспедициуд ба экологийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн
11жил
дэлхийг хамгаалж байна